Цаг үеийн мэдээ

Франц улсын армийн 600 цэрэг коронавирусийн халдвар аваад байгааг мэдээллээ.

Францын Батлан хамгаалахын сайд Флоренс Парли "Нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Бид үүнд тааруулж стратегиа тодорхойлох ёстой” гэжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Сенегалаас Судан хүртэлх хагас Сахарын бүсэд буюу тодруулбал Сахельд болж буй цэргийн ажиллагаанд оролцсон дөрвөн цэргээс коронавирусийн халдвар илэрсэн юм. Цаашид баруун африк болон бусад газар оронд явуулж буй цэргийн ажиллагаанд оролцогчдоос коронавирус нэмж илрэх төлөвтэй байгааг мэдэгдлээ

Эх сурвалж: CNN  

Таны сурталчилгаа