АНУ-ын “Bronx zoo” амьтны хүрээлэнгийн 4 настай эмэгчин Малайн бар ковид-19-ийн халдвар авсан нь Айова дахь үндэсний мал эмнэлгийн лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдсон байна. Надиа нэртэй тус барыг өөрийг нь хариуцдаг амьтны хүрээлэнгийн ажилтнаас халдвар авсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.
Халдвар авсан бараас гадна өөр нэг Малайн бар, Сибирийн 2 бар, Африкийн 3 арслангаас хуурай ханиалгах шинж тэмдэг илэрсэн байна.
Хоолны дуршил нь буурснаас бусдаар биеийн байдал нь тогтвортой байгаа Малайн барыг шинж тэмдэг илэрсэн бусад амьтдын хамтаар тусгаарлан эмчийн хяналтад байлгаж байгаа юм байна. Харин тус амьтны хүрээлэнгийн бусад 4 бар, цасны ирвэс, Амурын ирвэс, үчимбэр, толбот ирвэс, шилүүс зэрэг том муурнуудад өвчний шинж тэмдэг илрээгүй биеийн байдал нь хэвийн байгаа юм байна.
Коронавирус нь хүнээс амьтанд халдварлаж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.