Хувь заяаны давхцал уу эсвэл азгүй тавилан уу ямартаа ч дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусийн нэртэй адил хэрэглээний зүйлсээс хүмүүс татгалзах болжээ. Үүний нэг жишээ нь коронавирусийн тахлын улмаас Мексик улсад Корона шар айрагны үйлдвэрлэл түр зогссон байна. Угаасаа вирустэй давхцаж байгаа Корона нэр нь борлуулалтгүй байжээ.
Шар айраг үйлдвэрлэдэг Grupo Modelo компани твиттер хуудсандаа “Мексикийн засгийн газар чухал бус бизнесийг хаасан тул шар айрагны үйлдвэрлэл, сурталчилгаагаа зогсоосон” гэж мэдэгджээ. The Anheuser-Busch Inbev компани нь Modelo болон Pacifico шар айраг үйлдвэрлэх эрхийг эзэмшдэг аж.
Энэ долоо хоногт Мексикийн засгийн газар вирусийн тархалтыг зогсоох зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн салбарт зайлшгүй шаардлагатай бус үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл түр зогсоохоо мэдэгдсэн юм.