Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Орехово-Зуево хотын хуучны 5 давхар нэгэн орон сууцанд ахуйн хий дэлбэрч, барилгын нэг хэсэг нурсан байна.

Барилгын 3 давхрын айлд хий дэлбэрсэн бөгөөд тухайн орцны 3-аас 5 дугаар давхрууд бүрэн нурж сүйдсэн байна.

Хүчтэй дэлбэрэлтэд 2 хүн амиа алдаж 6 хүн гэмтэл авсан байна.  Орон гэргүй болсон оршин суугчдыг ойролцоох нэгэн сургууль руу нүүлгэн шилжүүлжээ.

Дэлбэрэлт болсны дараа аврагчдыг ирэхээс өмнө оршин суугчид цаг алдалгүйгээр нуранган доороос зарим хүмүүсийг гарган авч чадсан байна.

Манай хойд хөршид айл өрхүүд ахуйн хийг өдөр тутамдаа түгээмэл хэрэглэдэг юм. Гэхдээ аюулгүй байдлыг хангаагүйгээс хий дэлбэрэх тохиолдол ихээхэн гардаг байна.

Таны сурталчилгаа