Хятадад хийгдсэн судалгааны үр дүн мууранд дурлагчдад таагүй мэдээ дуулгажээ. Хятадад хийгдсэн судалгаагаар муурнууд коронавирусанд өртөмтгий гэдгийг судалсан байна. Муурнууд халдвар тараах болзошгүй хэдий ч өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа аж. Харин нохойнуудын хувьд эсрэгээрээ вирусанд өртөмхий бус бөгөөд халдварын шинж олдоогүй байна. Түүнчлэн гахай, тахиа, нугаснуудын хувьд вирус удаан амьдрах чадваргүй. Харин энэхүү судалгааг зарим эрдэмтэд лабораторийн туршилтанд бодит бус хувилбар ашигласан үзэж байна. Хятад дахь судлаачид хэт өндөр тунгаар вирусийг 8 сартай гэрийн тэжээвэр муурны хамар руу шахжээ. Байшинд эсвэл зэрлэг байгальд байдаг муур хэзээ ч ийм их вирусийн халдвар авахгүй.
“Энэ бол дунджаар хүнд байх боломжтой хэмжээнээс ч илүү. Тиймээс энэ бол хиймэл бөгөөд ийм их хэмжээний вирус байдаг эсэхийг бид мэдэхгүй” хэмээн Вандербилт Анагаах ухааны их сургуулийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн, доктор Виллиам Шаффнер хэлжээ.