Цаг үеийн мэдээ

 

       Энэ хорвоо дээр өрнөж буй бүхий л зүйлс учир зангилаа уялдаа холбоотой билээ. Хүн төрөлхтнийг аюулд учруулаад буй коронавирусийн халдвар ч эх дэлхий, ан амьтан, хүн чанарыг шалгах томоохон шалгуур болоод буйг бид өдөр тутамд харсаар байна.  Энэ аюулт өвчний халдварын эрсдэл эхлээд ахмад настай хүмүүст хүнд тусаж байсан бол одоо эргээд хүүхэд залуус эрсдэлт бүлгийн тоонд ороод байгаа билээ.  Энэ л хүнд хэцүү үед Итали улсын иргэн  72 настай тахилч Жузепп Берардели өөрийн амьсгалын аппаратаа залуухан нэгэн хүнд шилжүүлэн өгчээ. Тэрээр өөрөө коронавирусийн халдвар авч, амьсгалын хүнд дутагдалтай байсан ч залуу хүнд амьдрал бэлэглэж өөрөө бурханы оронд заларсан байна.

Энэ гайхамшигтай хүний үргэлжлэл болж хүнд өвчинд нэрвэгдсэн залуусын амьсгалын аппаратаа сайн дураараа тайлж өгсөн эрхэм бол Бельги улсын иргэн 90 настай эмэгтэй юм.

Коронавирусийн халдварын улмаас нас барсан Suzanne Hoylaerts эмчээсээ "Би харамсах зүйлгүй удаан аз жаргалтай амьдарсан.  Надад хэрэглэх амьсгалын аппаратыг надаас нас залуу хүний амийг авраарай" гэж хүсчээ. 

 

 Өөрийн амьдралаа бусдад бэлэглэнэ гэдэг ухаант хүнээс л гарах өгөөмөр бэлэг билээ. 

Таны сурталчилгаа