Цаг үеийн мэдээ

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди улсынхаа иргэдийг 9 минутын турш тог цахилгаанаа унтрааж, лаа асаахыг уриалсан байна. Түүний уриалгын дагуу өчигдөр орон нутгийн цагаар 21:00 цагт Энэтхэгчүүд орон даяараа гэрлээ унтрааж тагт болон гэрийнхээ гадна лаа асаажээ. Үүгээрээ Энэтхэгчүүд коронавирусийн эсрэг тэмцэлд хамтдаа нэгдмэл байдалтай байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

Ерөнхий сайдынх нь санаачилсан энэ арга хэмжээ иргэдэд цар тахлыг даван туулахад нь итгэл найдвар төрүүлж, сэтгэл санааг нь өргөж чадсан байна.

Дэлхийд хүн амаараа 2 дугаарт бичигддэг Энэтхэг улсад коронавирусийн баталгаажсан 3500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 100 гаруй хүн амиа алдаад байгаа юм.  

3 дугаар сарын 25-нд тус улсад гэнэтийн шийдвэрээр үндэсний хэмжээнд 21 хоногийн хөл хорио тогтоосноос болж олон сая хүн гэртээ хариж чадахгүй мөнгөгүй гацаж өлсгөлөнд нэрвэгдэх аюултай нүүр тулгараад байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа