Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр энэ сарын 5-ны өдрийн 24 цаг хүртэлх байдлаар Хятадад коронавирусийн халдварын 39 тохиолдол бүртгэгдсэнээс 38 нь зөөвөрлөгдөн орж иржээ. Үлдсэн нэг тохиолдол Гуандун мужид илэрсэн тохиолдол юм.
Түүнчлэн уг өдөр 114 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд ойр хавьтлын 2151 хүнийг ажиглалтаас цуцалж, 30 хүнд өвчтөний биеийн байдал сайжирсан байна.
Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн оношлогдсон 693 тохиолдлын 22 хүний биеийн байдал хүнд байна. Сэжигтэй 88 тохиолдол байгаа юм байна.