Египетийн Түүх дурсгал, аялал жуулчлалын яамнаас коронавирусийн улмаас олон орны хүмүүс гэртээ хөл хорионд байгаа энэ үед тус улсын археологийн олдворууд болон музейг цахимаар үзэх боломжтой системийг нэвтрүүлж байна гэж мэдэгджээ.
Ингэснээр энэ хүмүүс Египетийн эртний соёл иргэншлийг онлайнаар үзэх боломжтой болж байгаа юм.
Тухайлбал, тус яам албан ёсны цахим хуудастаа эзэн хаан Жуфугийн ач, Гизагийн том пирамидыг бариулсан хатан хаан III Мересанжийн булш болон бусад үзмэрийн зургийг тавина гэж фэйсбүүк хуудастаа бичжээ. Мөн энэ пирамид нь могой, гар урчууд, лам нар, хатан хааны гэр бүл, хатан хааны будсан хөрөг болон бусад сийлбэрийг хадгалсан цорын ганц газар доор байдаг сүм юм гэж нэмж мэдээлсэн байна.