Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн сарын сүүлээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Их Британийн Ерөнхий Сайд Борис Жонсонын биеийн байдал нь хүндэрч, түүнийг Лондоны Сент-Томас эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт шилжүлсэн байна.

Борис Жонсоны хүсэлтээр эмнэлэгт байх хугацаанд нь шаардлагатай тохиолдолд гадаад хэргийн сайд Доминик Рак түүнийг орлож, ерөнхий сайдын албан тушаалыг нь түр хугацаанд хаших юм байна.

Өчигдөр давтан шинжилгээнд хамрагдсан Борис Жонсоны биеийн байдал үдээс хойш муудаж эхэлсэн байна.

Энэ жил 55 настай Борис Жонсон өнгөрсөн ням гарагт Сент-Томасын эмнэлэгт хэвтсэн юм. Эрчимт эмчилгээний тасагт шилжсэн түүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд тэрээр улсынхаа эмч эмнэлгийн ажилтнуудын ур чадварыг өндрөөр үнэлж, талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Таны сурталчилгаа