Цаг үеийн мэдээ

Эрчимт эмчилгээний тасагт шилжсэн Их Британийн Ерөнхий Сайд Борис Жонсонын биеийн байдалд санаа зовниж байгаагаа дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүд илэрхийлсээр байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр Их Британийн Ерөнхий Сайдыг өөрийнх нь сайн найз, жинхэнэ эр хүн гэдгийг онцолж, Америкчууд Борис Жонсоны эрүүл мэндийн төлөө залбирах болно гэдгийг хэлсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Борис Жонсоныг түргэн эдгэж эрүүл болж чадна гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна.

Европын комиссийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Урсула вон дер Лайен мөн Борис Жонсоныг хурдан эдгэхийг ерөөсөн байна.

Коронавирусийн халдвар аваад эдгэсэн Их Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мөн Борис Жонсон болон түүний ойр дотныхонд сайн сайхныг хүсээд, улсынх нь эрүүл мэндийн салбар чадварлаг тул ерөнхий сайдаа удахгүй эрүүл болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна.

Түүнчлэн Борис Жонсоныг хүчтэй шүүмжлэгч сөрөг хүчний лидерүүд түүний биеийн байдалд санаа зовнин, хурдан эдгэхийг хүсч байгаагаа илэрхийлсээр байгаа юм .

Энэ жил 55 настай Их Британийн Ерөнхий Сайд Борис Жонсоны сүйт бүсгүй Кэрри Саймондс одоо 7 сартай жирэмсэн бөгөөд тэрээр нөхрөө хурдан тэнхэрч, эдгэнэ гэдэгт итгэлтэй байгаа юм байна.

Таны сурталчилгаа