Япон улсад коронавирусийн тохиолдол урьд өдрүүдээс огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын ерөнхий сайд Абэ Шинзо яаралтай онц байдал зарлаллаа. Одоогийн байдлаар Япон улсад нийт 3870 халдварын тохиолдол бүртгэгдэж, 94 хүн нас бараад байна.
Онц байдлыг улс орон даяар бус зөвхөн 7 газар зарлахаар болжээ. Үүнд Токио,Чиба,Сайтама, Хиёого, Осака, Канагава, Фүкүока гэсэн хот, аймгуудад 1 сарын хугацаатай онцгой байдал зарлах юм байна.
Онц байдал зарласан өдрүүдэд цагийн ажлууд илт багасаж магадгүй таамаг байна. Гэхдээ тухайн компани ажлаас түр зогсоох, амраах шийдвэр гаргасан тохиолдолд цалингийн 6 хувь эсвэл түүнээс дээш хувиар цалингаа авч амарч болох юм байна.