Номхон далайд орших Вануату улсад 215 км цагийн хурдтай хүчтай хар салхи дэгдсэн байна. Хөрш Соломоны арлуудыг дайран өнгөрч 27 хүний аминд хүрсэн “Харолд” хар салхи нь Вануатугийн хоёр дахь том хот Луганвиллид нүүрлэсэн байна. Дээрх 27 хүн гамшгийн сануулгыг үл тоомсорлон завиар далайд гарснаас болж амиа алдсан байна.
Хар салхи байшингийн дээврүүдийг хуулж, цахилгааны шонгуудыг унагаснаас болж зарим газарт тоггүй болсон байна. Шуурганаас зугтаж зарим хүмүүс агуйд хоргодсон байна.
300,000 орчим хүн амтай Вануатуд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч, өнгөрсөн сарын сүүлээр явагдсан бүх нийтийн сонгуулийн дараа тус улсад орон даяар онц байдал зарлачихсан байгаа юм.