Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Азийн улсуудад тархсан коронавирусийн дэгдэлтийн улмаас онц байдал зарласан. Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан зарлигаар дипломатууд болон засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой хүмүүсээс бусад иргэдийг Казахстан руу нэвтрэх, мөн гарахыг хязгаарласан билээ. Түүнчлэн улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм нэвтрүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх юм.?Тэгвэл Казахстаны халдварын болзошгүй нөхцлөөс сэргийлж Үндэсний банкинд бэлэн мөнгийг ариутгаж эхэлжээ. Мөн халдварын голомт дээр ажиллаж байгаа эмч нарынхаа цалинг нэмэх шийдвэрийг гаргалаа. Үүнд коронавирус халдвар тусах эрсдэлийг 3 ангилалд хувааж 3 сарын хугацаанд эмч нарынхаа цалинг нэмж байна.
1.?Маш өндөр эрсдлийн буюу халдварын эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нэмэлт цалин олгох.
2. Өндөр эрсдэлийн буюу түргэн тусламжийн эмч болон байран хэвтүүлэх эмнэлгийн эм найруулагч нар. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нэмэлт цалин олгох.
3. Дунд эрсдлийн буюу хөл хорио, тусгаарлалтын газар ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд , эрүүл ахуйч эмч нар(төрийн албаны) , түргэн тусламжийн жолооч нарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нэмэлт цалин олгох шийдвэр гарчээ.
Казахстанын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев СOVID19 халдварын эсрэг эрүүл ахуй- тахал судлалын салбарт өндөр ачаалалтай нөхцөлд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд санхүүгийн дэмжлэгийн шинэ багцийг хүртэх болно гэжээ.