Африк тив шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эсрэг тэмцэж буй чухал үед, Хятадын засгийн газраас Төв, Баруун Африкийн 18 оронд тахлаас сэргийлэх бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн түрээсийн нисэх онгоц 4-р сарын 6-нд Гана улсын нийслэл Аккрад хүрчээ. Тусламжийн бүтээгдэхүүнд эмчилгээний зориулалттай 180 мянган ширхэг амны хаалт, 36 мянган ширхэг N95 амны хаалт, 36 мянган ширхэг эмчилгээний зориулалттай хамгаалалтын хувцас, 9000 ширхэг биеийн дулааны хэмжүүр, 36 мянган ширхэг нүдний хамгаалалтын шил, 180 мянган ширхэг бээлий, 180 мянган ширхэг гутлын бүрхэвч болон амьсгалын аппарат багтсан байна.
Эдгээр бүтээгдэхүүнийг Нигери, Сенегал, Габон, Сьерра-Леоне, Гвиней-Бисау, Гвиней, Кот д'Ивуар, Гамбия, Либери, Мали, Буркина Фасо, Экваторын Гвиней, Того, Бенин, Бүгд Найрамдах Конго Улс, Кейп Верде, Сао Томе, Принсипи зэрэг оронд хүргэж, тухайн нутгийнхан тахлын эсрэг тэмцэж буй тулгамдсан хэрэгцээнд дэмжлэг болгох юм байна.
Африк тивийн өвчин эмгэгээс сэргийлэх төвийн 4-р сарын 6-нд нийтэлсэн сүүлийн үеийн тоо бүртгэлээс үзэхэд, шинэ коронавирусийн тахал Африк тивийн 52 улс оронд түгэн тархаж, зөвхөн Лесото, Комор хоёр оронд оношлогдсон тохиолдол хараахан гараагүй, Өмнөд Африк, Египет, Алжир, Марокко зэрэг оронд оношлогдсон тохиолдол 1000-аас давжээ.