“JPMorgan Chase” компанийн гүйцэтгэх захирал Жэйми Димон хувьцаа эзэмшигчдэд өгдөг мэдээлэлдээ, “Хамгийн сайнаар төсөөлөөд ч АНУ-ын эдийн засаг ноцтой уналтад хүрч, 2008 оны санхүүгийн хямралтай төстэй банк санхүүгийн дарамт тулгарна” хэмээсэн байна.
Америкийн Холбооны нөөцийн ерөнхийлөгч асан Жанет Л. Йеллен мөн адил байр суурьтай байгаа аж. CNBC-ийн мэдээлснээр, Жанет Л. Йеллен энэ 2-р улиралд АНУ-ны ДНБ дор хаяж 30 хувиар буурч болзошгүй бөгөөд "үүнээс ч тааруу төсөөлөл "-ийг харж байна гэжээ.
АНУ-ын Хөдөлмөрийн яамны саяхан нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, 3-р сард АНУ-ын ажилгүйдлийн түвшин 4.4 хувьд хүрсэн байна. Энэ байдал үүнээс ноцтой болж мэдэх бөгөөд 12-13 хувь хүртэл цаашид өсөх магадлалтай гэжээ.
Эх сурвалж: Cri.cn