Цаг үеийн мэдээ

Тансаг зэрэглэлийн хуримын даашинз урладаг “Pronovias” компани коронавирустэй тэмцэн ажиллаж байгаа, удахгүй хуримаа хийх эмч эмнэлгийн ажилтнуудад хуримын даашинзыг нь үнэгүй бэлэглэхээр болсон байна.

Анх 1922 онд Испаний Барселона хотод үүсэн байгуулагдаж байсан тус компанийн тансаг зэрэглэлийн  гоёмсог дэгжин даашинзаар дэлхийн алдартнууд гоёдог  билээ. Мөн тус брэнд жил бүрийн хавар загварын 7 хоногийн шоу зохион байгуулж, дэлхийн алдартнууд нэг дор цуглардаг юм.

Цар тахалтай өдөр шөнөгүй тэмцэж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудад талархаж байгаагаа иэлрхийлж “Pronovias” брэнд энэ оны 8 дугаар сарын 31-ныг хүртэл хуримаа хийх эмч эмнэлгийн ажилтнуудад хуримын даашинзыг нь бэлэглэх юм.

Үүнд албан тушаал харгалзахгүйгээр эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч гэх зэрэг эмнэлгийн бүх шатны ажилчид хамрагдах боломжтой юм байна. Үүний хүрээнд  Pronovias” брэнд эмч нарт зориулж  “Баатрууд” гэсэн нэртэй тусгай коллекц гаргаж байгаа  бөгөөд  854-4272 фунт стерлингийн үнэтэй даашинзуудыг эмч нарт бэлэглэх юм байна.

            Энэ үйлчилгээг авах эмнэлгийн ажилтнуудад дэлхийн бусад алдартнуудад үзүүлдэг шиг дээд зэрэглэлийн үйлчилгээг үзүүлнэ гэдгээ компанийн удирдлагууд хэлж байгаа юм.

Pronovias”-ийн даашинзаар Их Британий угсаа залгамжлагч ханхүү Уильямийн гэргий Кейт Миддлтоны дүү Пиппа Миддлтон болон Оросын алдарт жүжигчин, загвар өмсөгч Ирина Шейк нар хуриман дээрээ гоёж байсан юм.

Эх сурвалж: The Sun

Таны сурталчилгаа