Казахстан улсад анх коронавирусийн халдварын хоёр шинэ тохиолдол 3 дугаар сарын 15-нд илэрснээр нийт халдвар тээгчийн тоо өнөөдөр 727-д хүрсэн байна. Тиймээс Казахстан улс нийслэл Нурсултан хотдоо шинэ коронавирусийн халдвартай хүмүүсийг хэвтүүлж эмчлүүлэх 200 хүний ортой эмнэлгийг барьж байна. Уг шинэ эмнэлгийг 500 гаруй ажилчид 3 ээлжээр амралтгүй барьж түргэн хугацаанд босгох юм байна.
Өнөөдрийн байдлаар АлмаАты хотын хэдэн мянган хүн амтай хороололд хүртэл бүрэн хөл хорио тогтоож оршин суугчид орцоо цоожлуулаад гэртээ нам сууцгааж байна.