Байгаль нуурын эрэгт майханд хоноглох гэж байсан Эрхүүгийн нэгэн оршин суугч баавгайтай нүүр тулгарсан байна.
Ичээнээсээ гарч идэш тэжээлээ хайж явсан баавгай майхны гадна байсан хүнсийг нь идсэн байна. Аялагч ангийн гэрэл тусган баавгайг хөөн явуулах гэсэн боловч үр дүнд хүрээгүй байна. Улмаар тухайн иргэн баавгайнаас зугтаж ойролцоох мод руу авиран, тусламж хүсч дуудлага өгчээ.
Аврагчид гар чийдэнгийн тусгалаар нь залууг олсон бөгөөд баавгай машины дуут дохионы чимээгээр зугтан алга болжээ.