Цаг үеийн мэдээ

 

      Дэлхий дахиныг байлдан дагуулж асан тэр л үед попын хаан Майкл Жексоныг насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн гаж донд уруу татаж ашигласан, Неверлэндийг өөрийн гаж хүслээ гүйцээх талбар болгосон хэмээсэн хэрэг түүний сая сая шүтэн бишрэгчдийг цочоосон билээ. Түүнийг гүтгэж сая доллар авсан эцэг хүү хоёр хэн байсан бэ? 

       Тэд бол эцэг Эбан Чэндлэр, хүү Жордон Чэндлэр хоёр юм.

     

Тэд Майкл Жексоныг дэлхийгээр тойрох аялан тоглолтод явж байх зуурт дээрх аймшигт мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж, дэлхийн олон сая хүмүүсийн шүтээн Жексоныг гаж донтон болгож, түүний үнэт өв болох Неверлэндийн үнэ цэнийг шороотой хутгасан байв.

Алдарт дуучин уг эцэг хүү хоёртой танилцсан түүх ийм.  Жексоны машин эвдэрч замд зогсч байсан тэр үед бяцхан хүүгээ дагуулсан нэгэн эр тэдэнд харамгүй тусламж үзүүлснээр Жексонд тун сайхан сэтгэгдэл төрүүлж, улмаар хүүг нь өөрийн эдлэн Неверлэндэд урьжээ. Дэлхий дахинаа нэрд гарсан эрхэм дуучнаас хялбар аргаар их хэмжээний мөнгө салгаж болох тухай боддог тэр эр хүүгээ Жексонтой ихэд ойртуулж итгэлийг нь олж авч байв.  Ингээд тэрээр бэлдсэн урхи болох бага насны хүүг маань өөрийн ёс бус бэлгийн хүсэлдээ ашигласан хэмээн алдарт гүтгэлгээ эхлүүлсэн байна.  Гаж муухай аргаар мөнгө олох хүсэлтэй олон хүмүүсээс урьтаж өөрийн хүүгээ ашигласан Чэндлэр эрээ цээргүй мэдэгдлүүдийг ар араас нь хийж байв.  Дэлхийг тойрон аялах тоглолт хийж явсан дуучны менежерүүд тухайн асуудлыг маш хурдан дарах аргыг авсан ч Жексон өнөөдрийг хүртэл бага насны хүүхдийг бэлгийн гаж замд уруу татагч нэртэй үлдсэн билээ.

Тэд хүүгийн эцэгт нэхэмжилсэн бүх мөнгийг өгч, улмаар шуугиан дарагдсан ч Майклын аялан тоглолт ихээхэн үнэ хүндгүй болсон хэмээдэг.

Харин эцгийнхээ зааврын дагуу нэрт дуучныг гүтгэсэн Жордон Чэндлэр алдарт дуучныг нас барсанаас хойш 16 жилийн дараа өөрийн блогтоо үнэн мөнийг бичжээ.

Тэрээр “Би уг явдалд маш их харамсаж явдаг.  Миний эцэг тэр маш их мөнгийг хэдхэн сарын дотор  л үрж дуусгасан. Намайг хэзээ ч хэнд ч үнэнийг хэлж болохгүй хэмээн ам өчиг авч, хэрэв энэ тухай бусдад мэдэгдсэн бол би чамайг үүрд хаяна хэмээдэг байв. Эцэг маань Жексоныг нас барсныг дуулаад ердөө 4 сарын дараа гэртээ амиа хорлож үхсэн юм. ЖЕКСОН МИНИЙ НАЙЗ БАЙСАН БИЛЭЭ…” хэмээжээ. Дэлхийн нэр алдраа цуурайтуулсан алдарт дуучны амьдралд үүнээс илүү гутамшиг байгаагүй юм.

 

Орчуулсан Р.Сайхан–Уул

Таны сурталчилгаа