Цаг үеийн мэдээ

 

    Коронавирусийн цар тахлын голомт болох шахаад байсан БНСУ-д халдварын тохиолдол хумигдах байдал ажиглагдаж эхэллээ. 

  Өнөөдрийн (2020.04.10) байдлаар коронавирусийн халдварын 27 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 10450 хүн халдвар аваад байна. Үүнээс 7117 хүн эдгэн гарч 208 хүн нас бараад байгаа юм. 

       Сүүлд Гёнги 9, Гёнбук 7, Сөүл 5, хилээр орж ирсэн 4 хүнээс коронавирусийн халдвар авсан нь илэрсэн байна. БНСУ халдвар хамгааллын байдлаа энэ мэтчилэн бариад байвал тун удахгүй сайхан цаг ирэх нь гэсэн сайхан мэдээг дуулгая.

Таны сурталчилгаа