БНХАУ коронавирусийн цар тахалтай анхлан нүүр тулж, уг өвчний дэлгэрэлтийг хумиж чадсан улсын хувьд бусад улс оронд мэдлэг туршлагаасаа хуваалцах ажилд шамдаж байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь яг одоогийн байдлаар Хятад улс Итали, Серби, Камбож зэрэг 10 гаруй оронд 12 эмчилгээний мэргэжилтний баг илгээлээ. Мэргэжилтний багийн гишүүд тухайн нутгийн эмч сувилагч нарт туршлагаа солилцож, тэдэнд туслан эмчлэх чадварыг нь нэмэгдүүлж, тахалтай тэмцэх итгэлийг нь өрнүүлж байна гэв.
Дэлхийн улс энэхүү гэнэтийн хямралыг ганцаараа даван туулахын аргагүй бөгөөд эв санаа нэгтэй хамтран ажиллах хэрэгтэйг ДЭМБ сануулсаар байна.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, Хятад улс дотоодод үүссэн халдвартай тэмцэхийн сацуу олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн эрүүл мэндийн засаглалд идэвхтэй оролцох нь бидний үүрэг хариуцлага мөн хэмээсэн байна.