Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Эрхүү мужийн Ангарскийн чанга дэглэмтэй 15 дугаар хорих ангид хоригдлууд бослого гаргаж, гал тавьсан байна.  

Энэ сарын 9-ны өдөр хорих ангийн даргын туслах нь нэгэн хоригдлыг зодсон хэрэг гарчээ. Үүнийг эсэргүүцсэн хоригдлууд шоронгийн ажилчдын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж 17 хоригдол өөрсдийнхөө биед гэмтэл учруулсан байна.

Бослогын үеэр нэг харгалзагч, олон тооны хоригдол биедээ гэмтэл авч, түймэр хорих ангийн нутаг дэвсгэрийн томоохон хэмжээг хамарсан байна.

Нэмэлт хүч яаралтай хүрэлцэн ирж бослогыг дарж байдлыг хяналтдаа авсан байна.

1200 орчим хоригдолтой тус хорих ангид өмнө нь хэд хэдэн удаа бослого гарч байсан ч, энэ удаагийнх шиг ийм том бослого гарч байгаагүй гэж холбогдох албаны хүн хэлжээ.

Таны сурталчилгаа