Хятадын Хубэй мужийн Ухань хотод коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор хотоос гарах хөдөлгөөнд хориг тавьж, хөл хорио тогтоосон билээ. Энэхүү хориг нь энэ оны 1-р сарын 23-ны өдрөөс хойш буюу нийт 76 хоногийн хугацаанд үргэлжилсний эцэст тус улсын төр, засаг 4 сарын 8 –нд хоригийг цуцалсан билээ.
Улмаар хоригийг цуцалсан эхний өдрийн байдлаар, Ухань хотын “Тяньхө” нисэх онгоцны буудлаас 7000 гаруй хүн онгоцоор гадагш зорчсон гэх мэдээллийг тус улсын Иргэний нисэхийн газраас мэдээлэв.
Тодруулбал, тус нисэх буудалд нийт 221 нислэг хийгдэж, 11714 зорчигч тээвэрлэжээ.
Ухань хотоос гадагш гарах чиглэлд хамгийн олон нислэг үйлдэгдэж буй хотуудын эхний гуравт Чөндү, Хайкоу, Шэньжэн хотууд орж байгаа бөгөөд эдгээр нь нийт нислэгийн 20.6 хувийг эзлэж байгаа юм.