Хорио цээрийн чанга дэглэмийн үед Христийн шашинтнууд улаан өндөгний баярыг шинэ хэв маягаар тэмдэглэж байна. Ихэнх оронд сүм хийдүүд хоосон байгаа бөгөөд хамба лам нар цахимаар шууд дамжуулан мөргөлөө сүсэгтэн олондоо хүргэж байгаа юм.
Германы зарим сүм биеэр хүрэлцэн ирж чадахгүй хүмүүсийн зурагны өмнө номлолоо айлтгаж, мөргөл үйлдсэн байна.
Гэхдээ зарим оронд коронавирусийн халдварыг үл тоомсорлон олноороо цуглан улаан өндөгний баярыг тэмдэглэж байгаа явдал цөөнгүй гарч байгаа юм.
Беларусьт иргэдийг энгийн үеийнх шиг сүм хийдэд очиж мөргөл үйлдэхийг зөвшөөрсөн байна.
Энэ жил 93 настай Их Британийн хатан хаан 2 дугаар Элизабет улаан өндөгний баярыг тохиолдуулан түүхэндээ анх удаагаа ард түмэндээ хандан үг хэллээ.
Тэрээр “Коронавирус биднийг ялан дийлж чадахгүй. Улаан өндөгний баяр бидэнд одоо хамгаас илүү хэрэгтэй байна. Энэ жил бид тус баярыг өөр нөхцөл байдлаар тэмдэглэх хэдий ч, бүгд лаа асааж итгэл найдвараа гэрэлтүүлэх нь чухал байна” хэмээжээ.