Цаг үеийн мэдээ

Японы ерөнхий сайд Абэ Шинзо коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд хүн бүрт 100 000 иений тэтгэлэг олгохын тулд энэ оны төсвийг дахин хэлэлцэж, судлах үүргийг сангийн сайд Асо Тарод үүрэг болголоо.
Орлогоос хамаарч өгөхөөр шийдсэн 300.000 иений тэтгэлгийг татан зогсоож, орлоготой үгүй нь хамааралгүй нийт иргэдэд дээрхи 100 000 иенийг олгох ажлыг ийнхүү шийдэх гэж байна.
Мөн онц байдал зарласан 7 газраас гадна коронавирусний тархалт их байгаатай холбоотойгоор орон даяар онц байдал зарлах асуудлыг өнөө оройдоо багтааж шийдвэрлэхээр ажиллаж байна. 

Н.Базарсүрэн 

Таны сурталчилгаа