Дэлхийн ихэнх хэсэгт хөл хорио тогтоож иргэд гэрээсээ гарахгүй байгаа нь зэрлэг амьтдад хүнээс айхгүйгээр тайван амьдрах боломжийг бүрдүүлээд байгаа билээ.
Үүний нэг жишээг Өмнөд Африкийн Крюгер үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс харж болох юм. Энгийн үед машины хөдөлгөөн ихтэй байдаг засмал зам дээр арслангууд тайван унтах болсон байна.
Үргэлж жуулчид ихтэй байдаг тус цэцэрлэгт хүрээлэн хөл хориотой холбогдуулан 3 дугаар сарын 25-наас үүдээ барьсан юм.
Крюгер цэцэрлэгт хүрээлэнгийн амьтан хамгаалагч Ричард Соуригийн ярьж байгаагаар энгийн үед арслангууд зөвхөн хүмүүсийн хөл татарсны дараа шөнийн цагаар л зам дээр гарч ирдэг байсан байна.
Харин сүүлийн хэдэн 7 хоног хүн, машин үзэгдэхээ больсон нь арслангуудад хүссэн газартаа тааваараа байх боломжийг бүрдүүлээд байгаа юм. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн арслангуудын хамгийн хөгшин нь 14 настай юм байна.
Африкийн орнуудаас коронавируст хамгийн ихээр өртсөн орнуудын тоонд багтаж байгаа Өмнөд Африкт хөл хориог дахин 2 долоо хоногоор сунгаад байгаа юм. Тус улсад ковид-19 халдварын 2,506 тохиолдол бүртгэгдэж, 34 хүн амиа алдаад байгаа юм байна.
Эх сурвалж: ВВС