Цаг үеийн мэдээ

Бразил улсын Ерөнхийлөгч Жайр Болсонаро Эрүүл мэндийн сайдын коронавирусийн эсрэг хийж буй арга хэмжээ нь хангалтгүй байна гэж үзэн сайдаа ажлаас нь халлаа. 

Халагдсан сайд Луис Энрике Мандетта Твиттер хуудсандаа "Би халагдах болсон мэдэгдлээ дөнгөж сая сонслоо" гэж бичин ажлын хамт олондоо талархал илэрхийлж түүнийг орлох хүнд амжилт хүссэн байна.

Дараачийн Эрүүл мэндийн сайдаар Ерөнхийлөгч Болсонарогийн сонгуулийн кампанит ажилд тусалж байсан Нэлсон Тэч томилогджээ.

2018 оны арваннэгдүгээр сард Эрүүл мэндийн сайдаар томилогдож байсан Луис Энрике Мандетта олон нийтийн хөл хөдөлгөөнийг хорих, сургууль бизнесүүдийг хаах төрийн шийдвэрийг дэмжиж байв. Гэвч тэрээр Ерөнхийлөгч Болсонаротой үзэл бодлын зөрчилтэй байснаас ийнхүү халагджээ.

Таны сурталчилгаа