Цаг үеийн мэдээ

 

      Газар нутаг нь мөсөн хучлага доор Гренланд арлын хүн амын нягтралаар хамгийн доогуур үзүүлэлттэй буюу 2 130 800 километр квадрат нутагт 56 295 хүн амьдардаг. Тэдний ихэнх нь арлынхаа баруун өмнөд эрэгт амьдардаг. Дэлхийн хүйтэн хотуудын нэг бөгөөд хоёрдугаар сарын дундаж хэм нь -47 °C, харин долдугаар сард -12 °C градус хүрдэг аж. Арлын өмнөд хэсгээр зун +20°C хүрэх нь бий.

Тэгвэл Гренланд арал дээрх коронавирусийн халдвар авсан хүмүүс бүгд эдгэрсэн таатай мэдээ байна. 

Дөрөвдүгээр сарын 4-нөөс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй талаар High North News сонин мэдээллэжээ.

 

     Сонины мэдээллэж буйгаар дэлхийд коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш Гренландад нийт 11 тохиолдол бүртгэгдсэн ба бүх тохиолдол нийслэл Нуук хотод илэрсэн байна. Нуук нь Гренланд арлын хамгийн их хүн амтай буюу ойролцоогоор 18 мянган хүн амьдардаг хот юм.

 

    Гренландын эрх баригчид халдвар авсан байж болзошгүй 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Харин халдварын тохиолдол хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 4-нд бүртгэгдсэн бөгөөд тэр цагаас хойш шинэ тохиолдол илрээгүй юм. Халдвар авсан нийт 11 хүн бүгд эдгэрсэн билээ.

 

Үүнээс үүдэн арал дээр коронавирусийн тархалт байхгүй гэж үзэж байна. Гренландын эх баригчид хорио цээрийн дэглэмийг бага багаар цуцлах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Buro.mn

Таны сурталчилгаа