Цаг үеийн мэдээ

 

      Халдварт цар тахлын улмаас дэлхий нийтийн үйлдвэрлэлд шинэ өөрчлөлт гарч байна. Зарим газар шинэ технологийг ашиглан шинэ төрлийн маск үйлдвэрлэж байгаа бол зарим алдартай брэндийн үйлдвэрүүд бүтцэдээ өөрчлөлт хийж, амны хаалт, гар ариутгагч үйлдвэрлэж эхлээд байна.

 

     Францын алдарт брэнд Louis Vuitton саяхан засгийн газрынхаа уриалгын дагуу тус улсад байгаа олон үйлдвэртээ өөрчлөлт хийж, 300 гаруй оёдолчныг дайчлан эмнэлгийн бус зориулалттай амны хаалт эрчимтэй үйлдвэрлэж эхэлжээ.

“Одоогоор үйлдвэрлэж байгаа маскууд бусад ердийн гар хийцийн амны хаалтаас ялгаагүй бөгөөд брэндийн тэмдэг хадахгүй. Өндөр эрсдэлтэй иргэдийг халдвараас хамгаалахын тулд маскаа тухайн орон нутгийн эмчилгээний байгууллагуудад үнэ төлбөргүй тараана” гэж тус компани онцоллоо.

Louis Vuitton-ы дэргэдэх Dior гоо сайхны брэнд нь мөн засгийн газрынхаа уриалгын дагуу үнэртэй усны үйлдвэрийн шугамаа гар угаах шингэн болон бусад ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шугам болгон өөрчилсөн бөгөөд бүтээгдэхүүнээ голдуу Парис дахь эмнэлгүүдэд хангаж байна.

 

 

Таны сурталчилгаа