Цаг үеийн мэдээ

 

        Армен улс эрсдлээс сэргийлэх үүднээс төрөх эмнэлэгт үйлчлүүлэхээр ирж байгаа иргэдээсээ коронавирусийн халдварын тестийн шинжилгээг авч байгаа юм байна. Тэгвэл өчигдөр буюу 4 дүгээр сарын 17–нд Армен улсад шинэ коронавирусийн халдварын тест эерэг гарсан эх анхны хүүхдээ төрүүлсөн байна.

    Энэ тухай Армен улсын Эрүүлийг хамгаалахын Сайд Арсен Торосян өөрийн нүүр номын хуудсаараа мэдэгджээ. Тэрээр, "Эмч нарын маань мэргэжлийн ур чадварын үр дүнд эх хүүхэд хоёрын биеийн байдал сайн байна.

    Төрсний дараа эхээс давтан шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Шинээр мэндэлсэн нярайгаас өнөөдөр шинэ коронавирусийн халдварын шинжилгээг авна. Эмчийн хяналтанд эх хүүхэд хоёрыг 14 хоног байлгана" гэсэн байна. 

 

Эх сурвалж cri.cn

Таны сурталчилгаа