Коронавирусийн халдвар дэлхий дахиныг айдаст автуулж буй энэ үед тэрбумтнууд болзошгүй эрсдлээс сэргийлэн өөрсдийгөө бусдаас тусгаарлаж эхэллээ. Гэхдээ тэд тусгаарлалтдаа гэр орондоо бус хувийн тансаг зэрэглэлийн хөлөг онгоцууддаа хийж байна.
Тодруулбал АНУ-ын энтертайнмент ертөнцийн тэрбумтан Дэвид Геффен өнгөрсөн сард хөлөг онгоцон дээрх зурагаа үзүүлэн “Хүн бүхэн аюулгүй газарт байгаа гэдэгт итгэж байна” хэмээн цахим хуудсандаа бичсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм.
Энэ талаар цахим ертөнцөд шуугиж эхэлмэгц тэрээр төд удалгүй зурагаа устгажээ. Гэвч олон улсын хэвлэлүүд тэрбумтнууд коронавирусээс үүдсэн хөл хориог хэрхэн өнгөрөөж, өөрсдийгөө яаж тусгаарлаж буйг сонирхож эхэлсэн байна.
Тансаг зэрэглэлийн дарвуулт онгоцны Luxury Yacht Group-ээс коронавирусийн тархалт нэмэгдсэнээс үүдэн хөлөг онгоцны цөөнгүй эзэмшигчид далайд гарсныг хүлээн зөвшөөрсөн байна.
Коронавирусийн тархалтаас зугтсан тэрбумтнууд дунджаар 4-6 долоо хоногийн хугацаанд аялалд гарахаар захиалга өгчээ.