Цаг үеийн мэдээ

Канадын Шинэ Шотланд мужид цагдаагийн хувцас өмсөн, цагдаагийн машин унасан буутай этгээд энгийн иргэд рүү гал нээж, 10 орчим хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Амиа алдсан хүмүүсийн дунд цагдаагийн албанд 23 жил зүтгэн, ажилласан нэгэн офицер байгаа юм байна.

Гэмт этгээд машинаа унан хэд хэдэн газарт очиж гал нээсэн байна. Зэвсэгт этгээдийн араас хөөж, аюулгүй болгох ажиллагааа 12 цагийн турш үргэлжилсэн байна. Энэ ажиллагааны үеэр буудалцаан болж, гэмт этгээд цагдаа нарын гарт амиа алджээ. Хэрэгтэн цагдаа нараас зугтаж байхдаа замдаа машинаа сольж амжсан байна.

Зэвсэгт халдлагыг Габриэл Уортмэн  гэх  51 настай эрэгтэй үйлдсэн болохыг цагдаа нар тогтоогоод байна.

Тэрээр цагдаагийн албанд ажилладаггүй бөгөөд цагдаагийн хувцас, машин хаанаас олсныг нь тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Хувь хүн галт зэвсэг эзэмших тухай хууль Канадад маш хатуу чанга үйлчилдэг тул тус улсад зэвсэгт  халдлага гарах нь ховор байдаг байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа