Коронавирусний дэгдэлтээс сэргийлэн цэцэгсийг хүртэл устгаж тайрахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Жил бүрийн хавар Японы Чиба мужийн Сакүра хотын “Нутгийн тал” хэмээх газар Алтан зул цэцгийн фестиваль болдог ажээ. Хэдийгээр хөл хорио тогтоогоод байсан хэдий ч 4-р сарын 11-ний өдрийн амралтын өдөр 400 гаруй хүн цугларсан гэнэ. Хотын захиргаа хүмүүсийг олноороо цуглархаас сэргийлж, аялал жуулчлалын байгууллагатайгаа хэлэлцэн 100 гаруй төрлийн 80 мянган алтан зул цэцгийг бүгдийг тайрч устгасан гэнэ.
Д.Төмөрбаатар