Цаг үеийн мэдээ

Францын нийслэл Парис хотод үндэстний цөөнхүүд үймээн дэгдээж цагдаа нартай мөргөлдсөн байна. Өнгөрсөн 7 хоногт цагдаа нар 3 хүүхдийн эцэг 33 настай араб залуу Мохаммед Габсигийн аминд хүрсэн хэрэг гарсан юм байна. Хохирогч залуу хөл хорионы дэглэмийг зөрчсөн хэргээр баривчлагдах үедээ амиа алдсан юм байна. Цагдаа нарын харгис, хэрцгий үйлдлийг эсэргүүцсэн иргэд Парисын хойд хэсгийн Вильневэ-ла-Гаренне гудамжинд гарч жагсаал хийжээ.

Жагсагчид цагдаа нар луу галт тэсрэгч шидэж, хариуд нь цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Хэрэв Араб залуугийн амийг санаатайгаар хөнөөсөн нь тогтоогдвол хэрэгт холбогдсон цагдаа нарт 15 жилийн хорих ял  оноох юм байна.

Хөл хориог сунгаад байгаа Франц улсад коронавирусийн халдварын нийт 110,721 тохиолдол бүртгэгдэж, 19,294 хүн амиа алдаад байгаа юм.

Эх сурвалж: fr24news

Таны сурталчилгаа