Цаг үеийн мэдээ

Коронавирусийн хөл хорионоос болж дэлхийн хэмжээнд газрын тосны эрэлт, хэрэгцээ огцом буураад байгаа билээ. АНУ-д газрын тосны нөөц хэт их хуримтлагдаж, шинээр олборлосон нефтийг хадгалах савгүй болсноос WTI маркийн газрын тосны үнэ түүхэндээ байгаагүй доод хэмжээнд хүртлээ унасан байна.

Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө Америкийн биржүүд дээр WTI маркийн газрын тосны 5 дугаар сард нийлүүлэх худалдаа 9,75 ам.доллараар эхэлж байсан ч, удалгүй энэ үнэ нэг баррель нь 2 ам.доллар болтлоо буурсан байна.

Гэвч үнэ нь улам буурсаар 1983 оноос хойш анх удаа WTI маркийн газрын тосны үнэ нэг баррель нь  0,01 ам.доллар буюу бараг үнэгүй шахуу болсон байна.  

Газрын тосны эрэлт буурсантай холбогдуулан ОПЕК-ийн орнууд нефтийн  олборлолтоо багасгаад байгаа ч энэ нь нефтийн үнийн уналтыг тогтооход одоохондоо хангалттай үр дүн өгч чадахгүй байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа