Цаг үеийн мэдээ

Францын хойд хэсгийн Нормандад сүүлийн 100 жилийн хугацаанд анх удаа саарал чоно үзэгдсэн байна. Ла Маншийн эргээс холгүй орших Лондиньер тосгонд шөнийн цагаар чоно явж байсныг нутгийн оршин суугчид зургийг нь авч баталгаажуулсан байна.

Тус бүс нутагт 100 жилийн өмнө саарал чоныг  бүрэн устсан хэмээн үздэг байсан юм байна. Учир нь 1920-оод оны үед малчид өөрсдийнхөө малыг хамгаалах зорилгоор чоныг үй олноор нь устгаж, үгүй хийсэн юм байна.

Харин чоно агнах хуулийг чангатгаснаар Францад сүүлийн 2 жилийн хугацаанд чонын тоо толгой 40 хувиар нэмэгдэж 530 орчим чонотой болсон хэмээн амьтан хамгаалагчид тооцоолсон байна.

Таны сурталчилгаа