Цаг үеийн мэдээ

Цагаачдыг хүлээн авахаа түр хугацаанд зогсоохоо мэдэгдээд байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ногоон картын олголтийг 60 хоногийн хугацаатайгаар зогсоохоо мэдэгдлээ. Тэрээр коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой өдөр бүр хийдэг хэвлэлийн хурлын үеэр энэ тухай хэлсэн байна.

АНУ-д ажиллаж, амьдрах эрхийг олгодог ногоон картыг цаашид үргэлжлүүлэн олгох эсэх нь Америкийн эдийн засгаас хамаарна гэдгийг тэрээр онцолсон байна.

Коронавирусээс болж АНУ-д 22 сая орчим хүн ажилгүй болоод байгаа юм. Америк иргэдийнхээ ажлын байрыг хамгаалахын тулд цагаачлалын бодлогоо чангатгах хэрэгтэйг Дональд Трамп хэлж байгаа юм.

Гэхдээ энэ нь эмч, эмнэлгийн ажилтан гэх мэт чухал салбарын гадаад мэргэжилтнүүдэд хамаарахгүй юм байна. АНУ-ын эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын 17 хувийг цагаачид бүрдүүлдэг байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа