Цаг үеийн мэдээ

Коронавирусийн эсрэг хорио цээрийн дэглэмээ сулруулсан зарим орнуудад сургуулиуд дахин үүдээ нээж, хичээллэж эхэлсэн билээ. Хятадын ихэнх бүс нутагт өнгөрсөн сараас сургуулиудын үйл ажиллагааг сэргээж оюутан, сурагчид хичээлдээ яваад эхэлсэн юм.

Ингэхдээ коронавирусийн халдвараас сурагчдаа хамгаалахын тулд сургуулийн автобус болон сургуулийн ойр орчим, анги, танхимд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж сургуулийн гадна хүүхэд бүрийн халууныг хэмжиж,  сурагчид өөрсдийгөө хамгаалах амны хаалт зүүж, зарим сургуулиудад давхар нүүрний хаалт зүүлгэж байгаа юм байна. Өдрийн хоолоо идэхдээ сурагчид хоорондоо зайтай суух дүрмийг баримталж байгаа юм байна.

Тайваньд сургуулиуд 2 дугаар сарын сүүлээр хичээллэж эхэлсэн бөгөөд багш сурагчид бүгд амны хаалт зүүж, сурагчдын ширээнд тусгаарлах хаалт хийж, ангийн цонхыг үргэлж нээлттэй байлгаж байгаа юм байна.

Европын орнуудаас Дани улс сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг сэргээсэн анхны орон болсон юм. 5 долоо хоног хөл хорио тогтоосны эцэст 4 дүгээр сарын 15-наас үйл ажиллагаагаа эхлүүлсэн сургуулиудын нэг ангид 10-11 сурагч, хоорондоо 2 метрийн зайтай хичээллэж байгаа юм байна.

Түүнчлэн хичээлийн цагийг багасгаж, дуу хөгжим, биеийн тамир гэх зэрэг зарим хичээлийг сургуулийн гадаа агаарт явуулж байгаа юм байна. Хятадтай харьцуулахад сурагчид нь амны хаалт зүүхгүй байгаа ч, 2 цаг тутамд гараа сайтар угаах ёстой юм байна

Герман улсын хувьд 5 дугаар сарын 4-нөөс сургуулиудынхаа үйл ажиллагааг шат дараалалтайгаар сэргээх юм. Эхний ээлжинд төгсөх курсийн оюутнууд болон ахлах ангийн сурагчид хичээллэж эхлэх юм байна. Гэхдээ Германд 4 дүгээр сарын 20-ноос сургуулиудын шалгалтыг эхлүүлсэн юм байна.

Эх сурвалж: The telegraph

Таны сурталчилгаа