Цаг үеийн мэдээ

АНУ-д коронавирусээр амиа алдсан хүний тоо 50 мянга давсаныг Жонс Хопкинсийн их сургуулийн судалгаа харуулж байна. АНУ-ын Жонс Хопкинсийн их сургууль нь дэлхий даяарх коронавирусний халдварын тохиолдлын талаарх тооцоог гаргаж байгаа юм. Гэвч тус их сургуулийн судалгаа нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирустэй холбоотой гаргадаг тоон баримтаас тогтмол зөрж, нас барсан болон халдвар авсан хүмүүсийн тоо үргэлж өндөр үзүүлэлттэй гардаг юм.

АНУ-д коронавирусээр амиа алдагсдын тоо баасан гарагийн байдлаар аль хэдийн 50 мянгыг давсан хэмээн тус их сургууль үзэж байгаа бол ДЭМБ АНУ-д цар тахлаар 42,311 хүн амиа алдсан хэмээн мэдээлж байна. Харин АНУ-д халдвар авсан хүний тоо 869 мянгад хүрсэн гэж Жонс Хопкинсоос танилцуулсан байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа