Цаг үеийн мэдээ

Хэдэн долоо хоног үргэлжилсэн хөл хорионы дараа АНУ-ын зарим мужуудад хорио цээрийн дэглэмийг сулруулж эхлээд байна. Жоржиа мужид үсчин, гоо сайхан, боулингийн газрууд үүдээ нээсэн байна. Харин даваа гарагаас театрууд болон ресторан, зоогийн газрууд ажиллаж эхлэх юм байна.

Хорио цээрийн дэглэмийг эрт сулруулснаар цар тахлын дэгдэлтийг нэмэгдүүлэх эрсдэлтэйг эрүүл мэндийн салбарынхан болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулсаар байгаа юм. Гэвч үүнийг үл харгалзан зарим үйлчилгээний газруудынхаа үйл ажиллагааг сэргээсэн Жоржиа мужийн захирагчийн энэ шийдвэрт шүүмжлэлтэй хандаж, тус мужийн иргэдийг эрүүл байлгахыг хүсч байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Энэ шүүмжлэлтэй холбогдуулан үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ хоорондын зай болон эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлахыг Жоржиа мужийн захирагч иргэддээ анхааруулсан байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа