Цаг үеийн мэдээ

БНАСАУ-ын төв радиогаар өнөө өглөө улсынхаа удирдагч Ким Чен Уныг ажил хэргээ идэвхтэй эрхлэн явуулж байгаа талаар дамжуулсан тухай Өмнөд Солонгосын Ренхап агентлаг мэдээллээ. Төрийн радиогаар нь “Их Удирдагч Ким Чен Ун Самжиён хотыг барьж байгуулахад сэтгэл зүрхээ зориулан ажилласан бүх ажилтнуудад талархал илэрхийлсэн” хэмээжээ.

Умард Солонгосын удирдагчийн эрүүл мэнд, амь настай холбоотой цуурхал дэлхий даяар тархсантай холбогдуулан Умард Солонгосыг үүгээрээ хариу үйлдэл үзүүлж байна хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Орчин үеийн шинэ хот болох Самжиён хотыг бариж байгуулах ажил өнгөрсөн оны сүүлээр дууссан бөгөөд сүр дуулиантай болсон нээлтийн ажиллагаанд Ким Чен Ун  өөрийн биеэр оролцож байсан юм.

Харин БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч өвөөгийнхөө мэндэлсний 108 жилийн ойн баярт оролцоогүй явдал нь олон улсын анхаарлыг татаж, хаана байгаа нь томоохон асуулт болоод байгаа билээ.

Тэгвэл Умард Солонгосын нөхцөл байдлыг тагнадаг Вашингтон дахь “38 North” багийн ажиглагчид Ким Чен Уных байж болзошгүй галт тэрэгний хиймэл дагуулаас авсан зургийг танилцуулсан байна.

Зөвхөн Кимийн гэр бүлийнхний ашигладаг Вонсан дахь амралтын газрын галт тэрэгний зогсоолд энэ сарын 21-ний өдөр галт тэрэг ирж зогссон байна. Энэ галт тэргээр Ким Чен Уныг ирсэн байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.

Таны сурталчилгаа