ОХУ-ын батлан хамгаалахын салбарт коронавирусний халдвар тархсантай холбогдуулан армийн албан хаагчдыг шинжилгээнд хамруулсан байна.
Тус шинжилгээгээр цэрэг, армийн 874 албан хаагчаас коронавирус илэрсэн байна. Халдвар авсан албан хаагчдын 314 нь эмнэлэгт хэвтэж, 175-ийг нь албан байранд нь тусгаарлаж, 379 цэргийн албан хаагчийг гэрт нь тусгаарлажээ.
Үүнээс гадна батлан хамгаалахын харьяа цэргийн их, дээд сургуулиудад суралцдаг 779 курсант, сонсогчдоос коронавирусний халдвар илрээд байгаа юм байна. Мөн цэргийн дунд сургуулийн 192 багш, суралцагчдаас халдвар илэрчээ.
Курсантууд нь ковид-19-ийн халдвар авсантай холбогдуулан С.М.Кировагийн нэрэмжит цэргийн анагаахын академийн дарга Александр Яковлевич Фисун энэ сарын 23-нд албан тушаалаасаа огцорсон байна.
Эх сурвалж: ria.ru