Цаг үеийн мэдээ

Нисгэгчгүй онгоцонд зориулсан дэлхийн анхны нисэх буудлыг Хятадад барихаар төлөвлөж байна. Автомат жолоодлоготой нисгэгчгүй онгоц үйлдвэрлэдэг Хятадын EHang компани энэ төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.

Жуулчдад зориулсан агаарын такси буюу нисгэгчгүй онгоцны буудлыг Гуанси мужийн Хэжоу хотод байгуулах юм байна. 2500 кв.метр талбайг хамрах нисэх буудал нь 3 давхраас бүрдэх юм байна. 1-р давхарт нь бүртгэлийн танхим, 2-р давхарт нь хүлээлгийн танхим, 3-р давхарт нь угтах-үдэх хэсэг, дээвэрт нь нислэгийн хөөрөх-буух зурвас байхаар тооцоолж барих юм байна.

Хятадын EHang компани нисэх буудлаас гадна 2 хүний суудалтай “Ehang 216” нисгэгчгүй онгоцыг энэ онд багтааж 20 ширхэгийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Эдгээр агаарын таксиг аялал жуулчлалын салбарт ашиглах бөгөөд жуулчид үзэсгэлэнт газруудыг агаараас үзэж, сонирхох боломжтой болох юм.

Эх сурвалж: newatlas

Таны сурталчилгаа