1998 онд эрдэмтдийн нээн илрүүлж байсан “1998 OR2” нэртэй солир манай дэлхийн тойрог зам руу ойртон ирж байгааг НАСА мэдээлж байна. 1,5 км-ийн диаметрийн хэмжээтэй энэхүү солир нь манай дэлхийтэй мөргөлдвөл ихээхэн сүйрэл авчирч чадахуйц хэмжээтэй юм.
Азаар энэ удаад тус солир нь эх дэлхийд маань аюул учруулахгүйгээр манай гарагийн хажуугаар 6,2 сая км-ийн зайтай өнгөрөх юм байна. Гэхдээ дараагийн удаад энэхүү солирын дэлхийн хажуугаар өнгөрөх зай нь илүү их ойртоно гэдгийг НАСА-гийн мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тиймээс сансрын зүгээс ирэх болзошгүй аюулыг арилгах техник технологийг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм байна.
4 дүгээр сарын 29-нд манай дэлхийн дэргэдүүр зөрөх “1998 OR2” солир нь дараагийн удаад 2079 онд дэлхий рүү ойртох юм байна. Тэр үед энэ удаагийнхаас 3,5 дахин ойртох юм байна.
Маргааш дэлхийн хажуугаар ойрхон өнгөрөх энэхүү солирын зургийг Пуэрто-Рико дахь одон орон судлалын төвийн эрдэмтэд авч чадсан байна. Судлаачид солирыг дэлхий рүү ойртох үед нь телескопоор ажиглаж, илүү нарийн судлахаар бэлтгэлээ хангаад байгаа юм байна.
Эх сурвалж: ВВС