Цаг үеийн мэдээ

2020 он хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн халуун жил байх болно хэмээн олон улсын эрдэмтэд таамаглаж байна. Цаг уурчдын тайлбарлаж байгаагаар өнгөрсөн 5 жил тутамд цаг агаарын дундаж хэм үргэлж нэмэгдсээр иржээ. Энэ үзэгдэл одоо ч үргэлжилж байгаа бөгөөд ирэх таван жил тутамд түүхэн дэх хамгийн халуун жилүүд тохиосоор байх болно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа юм. Энэ нь дэлхийн дулааралтай шууд холбоотой юм.

Хэт халалтаас болж олон оронд ган гачиг тохиож, ургац авч чадахгүйгээс болж ядуу буурай орнуудад өлсгөлөнд нэрвэгдэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд зовниж байна.

Үүнээс гадна далайн усны хэм нэмэгдэж, халж байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байгаа юм. Хэрэв далайн усны хэм аюултай түвшинд хүртэл халвал далайн амьтдыг мөхөлд хүргэх аюултай юм.

Эх сурвалж: Foxnews

Таны сурталчилгаа