Сирийн хойд хэсгийн Африн хотод дэлбэрэлт болж олон арван хүн амиа алдсан байна. Африн хот нь Туркийн арми болон Сирийн сөрөг хүчний холбооны хяналтад байдаг юм. Туркт Курдын автономит улсыг байгуулахын төлөө хэдэн арван жилийн турш тэмцэж байгаа “Курдистаны ажилчдын нам”-ыг энэ халдлагыг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм байна.
Халдлагыг үйлдэхдээ хүн олноор цугларсан худалдааны зах дээр түлштэй автоцистернд гар бөмбөг суурилуулж дэлбэлсэн байна. Халдлагад 40 орчим энгийн иргэн амиа алдсан бөгөөд тэдгээрийн дунд 11 хүүхэд байгаа юм байна. Мөн Турк, Сирийн сөрөг хүчний хамтарсан холбооны 6 цэрэг амиа алджээ.
2018 онд Туркийн цэргийн хүчин Сирийн сөрөг хүчний холбоотой хамтран Африн хотоос Сирийн Курдуудын “Ардын өөрийгөө хамгаалах отряд”-ыг хөөн гаргаж байсан юм. “Курдистаны ажилчдын нам”-ын цэргийн жигүүр хэмээн үздэг тус отрядыг Турк, Европын Холбоо, АНУ алан хядах бүлэглэлд тооцдог юм.
Эх сурвалж: ВВС