Цаг үеийн мэдээ

Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал энэ жил коронавирусээс болж тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгаа билээ.

Гэхдээ амь үрэгдсэн эрэлхэг дайчид болон ахмад дайчдаа хүндэтгэж 5 дугаар сарын 9-нд тохиох ялалтын баяраар нисэх хүчний агаарын үзүүлбэрийг толилуулж, орой нь уламжлал ёсоор баярын салют буудуулах болно гэдгийг Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн байна.

Баярын өдөр Москва, Санкт-Петербург, Воронеж, Тула, Калининград, Смоленск хотуудад 10 минутын турш их буугаар салют буудуулах юм байна.  

Мөн 5 дугаар сарын 4-9-ний өдрүүдэд “Георгиевийн тууз” аяныг уламжлал ёсоор өрнүүлэх юм. Гэхдээ хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх станцуудаар дамжуулан 15 ширхэг тууз тараахаар төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: ria.ru

Таны сурталчилгаа