Жуулчдыг ихээр татдаг Туркийн Анталия хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Казахстаны иргэн өндөр хавцлаас унаж амиа алдсан байна.
Харамсалтайгаар амиа алдсан 31 настай залуухан эмэгтэй Олеся Суспицина нь сүүлийн 5 жилийн турш Туркт хөтөч, тайлбарлагчаар ажиллаж байжээ. Тэрээр Анталия хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хүрхрээний ойролцоо 35 метрийн өндрөөс чулуунд халтиран унасан байна.
Түүний шарилыг онгоцоор нутагт нь тээвэрлэн авчирахад нийт 1 сая 300 мянган тенге буюу манай улсын ханшаар 8 сая 400 мянга орчим төгрөг шаардлагатай байгаа юм байна. Энэ мөнгийг цуглуулахаар найз нар нь цахим орчинд хандивын аян өрнүүлжээ. Олесяг амьдралын баяр баясгалантай, хөгжилтэй, өөдрөг, гэгээлэг бүсгүй байсныг найз нар нь дурсан ярьсан байна.
Эх сурвалж: tengrinews