Цаг үеийн мэдээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон түүний сүйт бүсгүй Кэрри Саймондс нар шинэ хүнээ өлгийдөн авчээ. Хатагтай Кэрри Саймондс орон нутгийн цагаар 4-р сарын 29-ний өглөө Лондоны нэгэн эмнэлэгт эсэн мэнд амаржиж, хүү төрүүлсэн байна.

Энэ жил 31 настай Кэрри Саймондсын хувьд энэ нь анхны төрөлт юм. Харин 54 настай Борис Жонсоны хувьд анхны эхнэр Марина Уйлераас нь мэндэлсэн насанд хүрсэн 4 хүүхэдтэйгээс гадна гэр бүлээс гадуур харилцаатай байсан урлаг судлаач Хелен Макинтайраас мэндэлсэн өөр нэг охинтой юм байна.

 Борис Жонсон 2018 оны 9 дүгээр сард эхнэрээсээ салж гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд одоогийн сүйт бүсгүй Кэрри Саймондстай албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа юм. Борис Жонсоны 6 дахь хүүхдийг төрүүлж өгсөн Кэрри Саймондс өмнө нь Консерватив намд ажиллаж байжээ.

Өнгөрсөн оны сүүлээр коронавирусний халдвар авсан Борис Жонсоны бие бүрэн эдгэрч, 4 дүгээр сарын 27-ноос үүрэгт ажилдаа эргэн орсон юм. Түүнийг эмнэлэгт байхад сүйт бүсгүйг нь 7 сартай жирэмсэн хэмээн хэвлэлээр бичиж байсан юм. Кэрри Саймондсийг хугацаанаасаа эрт төрсөн эсэх болон хүүхдийн биеийн жин, төрсөн эмнэлэг, цагтай холбоотой нарийн мэдээллийг олон нийтээс нууцалж байгаа юм. Борис Жонсон хүүгээ мэндлэхэд эмнэлэгт эхнэрийнхээ дэргэд байсан бөгөөд аавын амралтаа энэ оны сүүлээр авахаар төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа